Та энд байна:Нэг. Нүүр хуудас > Ань Бан компанийн >

Жэнжоу АНБАН Механизм технологийн ХХК нь бутлах, шигших, ялгах механизм тоног төхөөрөмж болон уул уурхайн механизмын үйлдвэр аж ахуйн нэгж юм. Тус компани нь зураг төсөл, судалгаа хөгжүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэл, борлуулалт, борлуулалтын дараах гэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг. “Шинжлэх ухаан, хатуу чанга, шаргуу хичээнгүй, санаачлагатай байх” гэсэн зарчмыг баримтлан, харилцагчдад тэргүүн зэргийн зэргийн үйлчилгээ үзүүлнэ.
Манай үйлдвэрийн бүсэд 50 000 м.кв талбай бүхий орчин үеийн стандартын үйлдвэрийн барилга байрлах бөгөөд тус үйлдвэр нь дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, мөн сэлбэг хэрэгсэл цутгах боловсруулах үйлдвэртэй. Жэнжоу АНБАН Механизм технологийн ХХК нь Хятад улсын дотоодын болон гадаадын дэвшилтэт технологийг уялдуулан, инновацийг бүтээдэг. Манай үйлдвэрт 15 зохион бүтээгч эрдэмтэн ажилладаг. Манай компани Хятад улсын дотоод болон гадаадын техникийн харилцаа болон хамтын ажиллагааг ихэд чухалчлан үздэг бөгөөд одоогийн байдлаар Хятад улсын дотоодын олон тооны шинжлэх ухаанын их дээд сургууль болон Америк, Япон, Тайвань бүс нутагтай техникийн судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. Хятад улсын дотоод болон гадаадын дэвшилтэт механизм боловсруулалт үйлдвэрлэлийн шугамыг бий болгож, компани нь тухайн салбартаа өөрийн бүтээгдэхүүнээрээ тэргүүлэн ажиллаж байан.
Жэнжоу АНБАН Механизм технологийн ХХК нь дүүргэгч материалын, барилгын, барилгын элс үйлдвэрлэх, хотын барилгын хог хаягдлыг боловсруулах зэрэг зориулалттай цогц, иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг , мэргэжлийн аж ахуйн нэгж юм. Манай компанийн цувралаар үйлдвэрлэдэг эргэлтэт конусан бутлуур, элс боловсруулагч машин , хацарт бутлуур, цохилтот бутлуур зэрэг бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт нь Хятад улсад ижил нэрийн бүтээгдэхүүнээс илт давуу тэргүүлж байна. Уул уурхай, цемент, авто зам, цахилгаан эрчим хүч, металлургийн үйлдвэрлэл, нүүрс зэрэг олон бүхий л салбарт өргөнрөөр ашиглаж байна. Манай компанийн бүтээгдэхүүн нь гадаад дотоодын олон харилцагч үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсээр байна. Жэнжоу АНБАН Механизм технологийн ХХК нь “ хэрэглээнд нийцэх инноваци, үнэнч шударга байх, чанарыг эрхэмлэх” гэсэн үзэл санааг аж ахуйн нэгжийн тэргүүн зорилго болгон, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн, үйлчлүүлэгчийн хэрэгцээнд бүрэн тохирох үйлдвэрийн төслийг боловсруулж, “нарийн зураг төсл, шилдэг үйлдвэрлэл, чин сэтгэлийн үйлчилгээ” –г хөгжлийн зарчим болгон үйлчлүүлэгч харилцагчидтай хамтран ажиллаж, хамтран хөгжиж хамтран ялсаар байна. "Төр баян бол улс амагалан ,ардыг тэтгэж улсыг товхинуулна". АНБАН –чууд бид Хятад улсынхаа хөгжлийн их үйлсэд өөрсдийн өчүүхэн хувь нэмрийг оруулах эрхэм зорилготой!
Copyright Zhengzhou VANGUARD Machinery Technology Co., Ltd.
备案号:豫ICP备18033560号-1