сэлбэг хэрэгсэл

Та энд байна:Нэг. Нүүр хуудас > Үйлчилгээний > сэлбэг хэрэгсэл

Бүрэн боловсронгуй болгон хөгжүүлсэн борлуулалтын дараах үйлчилгээний тогтолцоо. Борлуулалтын дараах үйлчилгээний сүлжээ нь АНБАН МЕХАНИЗМ компани шилдэг чанартай үйлчилгээ үзүүлэх баталгаа юм. Компани нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн үндсэн платформ болон төлөөлөн борлуулагчдаар дамжуулан, бүтээгдэхүүний борлуулалт, техникийн үйлчилгээ, утсаар шууд зөвлөгөө өгөх, зар сурталчилгаа хийх, борлуулалтын дараах үйлчилгээ хийх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй хэрэгцээ шаардлагых нь талаар сайтар зөвлөлдөж хэлэлцсэний дүнд хэлэлцэх, үйлчлүүлэгчид хамгийн тохиромжтой тоног төхөөрөмжийг санал болгох Хэрэв танд тусламж хэрэгтэй бол та манай албан ёсны www.abmmining.com вэбсайтаар дамжуулан, эсвэл утсаар бидэнтэй холбогдож болно. Бид таны хүсэлтийг хүлээн авмагц, манай үйлчилгээний зөвлөх тэр даруй танд хариу өгөх болно. Мөн таны хэрэгцээ шаардлагыг үндэслэн, судалгаа хийж, мэргэжлийн инженер танд үйлчилгээ үзүүлэх болно. Танд эхнээс нь түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлнэ. Танд үйлчилгээ үзүүлснээр та үйлдвэрийн цехэд хүрэлцэн очих, эсвэл үзэсгэлэнгээр дамжуулан манай үйлдвэртэй өөрийн биеэр танилцах боломжтой. Таны хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, шууд талбай дээр туршин ажиллуулна. Ингэснээр та бүхэн манай АНБАН МЕХАНИЗМ үйлдвэрийн бүтээгдэхүүний хүчин чадалтай бүран танилцаж, илүү ойлгох боломж бүрдэхийн зэрэгцээ, давуу талыг илүү мэдрэх болно.
Үйлчлүүлэгч хэрэглэгчдэд талбай дээр үйлчилгээ үзүүлэх: Материалаас дээж авч, анализ шинжилгээ хийх. Үйлчлүүлэгч хүсвэл бид мэргэжилтэн томилж үйлчлүүлэгчийн талбай дээр очиж, хүдрээс дээж аван туршилт шинжилгээ хийж, үнэ төлбөргүй дээжийн шинжилгээний дүнг өгөх бөгөөд тухайн орон нутгийн орчны газарзүйн шинж чанартай уялдуулан ТЭЗҮ боловсруулж, анализ шинжилгээ хийж болно. Ийнхүү үйлчлүүлэгчид шаардлагатай үйлдвэрийн хүчин чадал, эцсийн бүтээгдэхүүний фракц хэмжээ, материалын фракц хэмжээ болон хөрөнгө оруулатлын төсөвт өртөг зэргийг бүрэн дүүрэн ойлгож мэдсэний үндсэн дээр, манай зураг төслийн баг үйлчлүүлэгчийн хэрэгцэнэд яв цав нийцсэн үйлдвэрлэлийн шугамны төслийг боловсруулна. Зөвхөн үйлчлүүлэгчид тохирсон, эдийн засгийн хувьд үр ашигтай, хэмнэлттэй үйлдвэрлэлийн шугамны төслийн боловсруулна.
Шинжилгээний дүнд үндэслэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тодорхойлсны дараа, таны үйлчилгээний зөвлөх таны хүсэлтийн маягтыг бөглөж, таны мэдээлэл, бүтээгдэхүүний хэрэгцээ, борлуулатын дараах аюулгүй байдал, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл зэрэг мэдээллийнг оруулна. Мөн бид үйлчлүүлэгчийн үйлчилгээний менежментийн системд нэгж тоног төхөөрөмж эсвэл үйлдвэрлэлийн шугамын засвар арчилгааны байдлыг бүртгэнэ. Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх явцад бид стандарт норм дүрмийг хатуу баримтлан, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.
Угсралытн дараа тогтмол хуагцаанд үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоон тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ. Үйлчилгээний зөвлөх нь та бүхэнд бүтээгдэхүүний угсрлат, ажиллагаа ашиглалтын талаар бүх зүйлийг тайлбарлаж өгнө. Мөн үйлчлүүлэгчийн үйлдвэрлэлийн нарийн мэдээллийг бүртгэнэ.Бид үйлчлүүлэгч бүрт хүрч үйлчлэхийг зорьдог бөгөөд тоног төхөөрөмжийг нийлүүлсний дараа 3 хоногийн дотор утсаар болон и-мэйлээр та бүхэнтэй холбоо барина. Хэрэв та бүхэнд асуулт байвал бидэнтэй шууд холбоо барьж болно. Бид бүх талаар танд тусламж үзүүлж, асуудлыг шийдвэрлэнэ.
Copyright Zhengzhou VANGUARD Machinery Technology Co., Ltd.
备案号:豫ICP备18033560号-1